Монгол Улсын шүүхийн 2025 оны шүүн таслах ажиллагааны статистикийн нэгдсэн дүн мэдээг танилцуулах хэвлэлийн бага хурал Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-ийн байранд өнөөдөр боллоо.
Энэ үеэр 2025 онд өссөн, буурсан дүнтэй иргэний хэрэг маргааны талаар ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан танилцуулсан юм.
Тодруулбал банк болон ББСБ-аас олгох зээлтэй холбоотой маргааны талаар дараах мэдээллийг хүргэв.
Сүүлийн жилүүдэд банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан, Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ)-аас олгох зээлтэй холбоотой маргаан тогтмол өссөн дүнтэй байгааг тэрбээр хэллээ.
Тодруулбал банкнаас олгох зээлтэй холбоотой 18,188 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 11,324 хэргээр буюу 170 хувиар өссөн байна.
Харин ББСБ-аас олгох зээлтэй холбоотой 30,567 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 11,808 хэргээр буюу 62.9 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!