Баярын өдрүүдэд гэр, орон байраа эзгүй орхихдоо хулгайн эрсдэлээс сэргийлэхийг ЗӨВЛӨВ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Баяр, амралтын өдрүүдэд иргэдийн анхаарал суларч, орон байрны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байдгийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхаарууллаа.
Иймд гэр, орон байраа эзэнгүй орхихдоо хаалга, цонх, цоож, түгжээгээ сайтар шалгаж, үнэт зүйлээ хамгаалж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Мөн
- Хаалга, цонхоо түгжсэн эсэхээ шалга
- Цахим орчинд хувийн мэдээллээ бүү нийтэл
- Хөрш, ойр дотны хүмүүстээ захиж үлдээхийг сануулж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
