Уншиж байна ...

Bad Bunny-гийн супер боулын шоу үзэгчийн тоогоор рекорд тогтоожээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Америк хөлбөмбөгийн шигшээ тоглолт болох Super Bowl -ын хагас цагийн завсарлагаар үзүүлдэг урлагийн тоглолт үргэлж олны анхаарлыг татдаг билээ.

Энэ жилийн хувьд Пуэрто Рикогийн дуучин Бенито Антонио Мартинес Окасио буюу Bad Bunny хэмээх тайзны нэрээрээ алдаршсан эрхэм гол уран бүтээлчээр уригдсан. Түүнээс гадна нутаг нэгт дуучин Рики Мартин, итали гаралтай америк дуучин Лэди Гага нар зочин уран бүтээлчээр оролцсон юм.

Калифорни мужийн Санта Клара хотод 70,000 үзэгчийн өмнө 13 минутын турш үргэлжилсэн уг тоглолтыг дэлхий даяар 135.4 сая хүн шууд үзсэн тооцоог албаныхан гаргажээ.

Billboard-ийн гаргасан жагсаалтаар 

  • Рэппер Кендрик Ламар - 2025 - 133.5 сая,
  • Майкл Жексон - 1993 - 133.4 сая хүн шууд үзсэн аж.
зураг
 

Энэ жил 31 настай Bad Bunny супер боулын шоунд хоёр дахь удаагаа оролцож байгаа юм. Тэрбээр өмнө нь 2020 онд латин гаралтай Женнифер Лопес, Шакира нарын тоглолтод зочноор уригдаж байв.