Морингийн даваа чиглэлд автобусны шинэ зогсоол нэмэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Морин зогсоолыг шинээр нээлээ.  

Тус зогсоолд Ч:67 “Морингийн даваа - Нисэх" чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм. 

Дээрх замналын өөрчлөлтийг маргааш буюу хоёрдугаар сарын 11-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. 

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.