Бидний амьдралын хэв маяг технологитой салшгүй холбоотой болж, хиймэл оюун ухаан өдөр тутмын амьдралд нэвтэрч бидний ажил, амьдралыг хөнгөвчилж буй эрин үед төрсөн бид азтай хүмүүс юм. Гэвч сайн зүйлийг саар нь дагаж явдаг нь хорвоогийн нэгэн хууль гэлтэй. Энэ бүх технологийн хөгжилтэй зэрэгцэн онлайн орчны дээрэлхэл, дэлгэцийн хэт хамаарал, цахим залилан гэх зэрэг зүйлүүд ихээр сонсогдох болжээ.
Тэгвэл Мобиком Корпорацийн хэрэгжүүлж буй "Smart Usage – Ухаалаг Хэрэглээ" төсөл нь цахим орчны зөв, зохистой хэрэглээг сурталчлах зорилготой бөгөөд 3 дахь жилдээ үргэлжлэн хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь "Smart Education" төслийн дэд төсөл бөгөөд бүх насны хэрэглэгчдэд цахим орчныг аюулгүй ашиглах, хувийн мэдээллээ хамгаалах, онлайн дээрэлхлээс сэргийлэх мэдлэг олгох зорилготой бөгөөд Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 16,500 гаруй дунд, ахлах ангийн сурагчид төсөлд хамрагдаж энэ талаар мэдлэг эзэмшихэд тусалсан юм.
Төслийн хүрээнд Мобиком группийн ажилтнууд сайн дурын баг болж, 300 гаруй удаагийн интерактив сургалтыг амжилттай зохион байгуулсан байна. Уг төсөл нь Мобикомын ажилчдын өөрсдийн санаачилгаар эхэлсэн бөгөөд тэд үндсэн ажлынхаа хажуугаар энэ сургалтуудыг заадаг байна.
Smart usage төслийн онцлог:
Цахим орчны зөв зохистой, ухаалаг хэрэглээг хамтдаа төлөвшүүлцгээе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!