Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтийн хариуг өнөөдрөөс гар утсанд нь илгээнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх цахим хүсэлтийн нэгдүгээр шат өчигдөр 23:59 цагт хаагдлаа.
Өнөөдрөөс эхлэн цахим хүсэлт илгээсэн иргэдийн хүүхдүүд аль цэцэрлэгт хамрагдах талаарх хариуг бүртгэлтэй утасны дугаарт нь илгээнэ.
Харин нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ наймдугаар 10-23-нд E-Mongolia системээр илгээж амжаагүй болон тухайн хаягтаа түр оршин суугчаар бүртгэлтэй иргэд хоёрдугаар шатанд хамрагдах боломжтой.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
