Цэцэрлэгийн орчин дахь халдвар дамжих эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юу вэ?
Хүүхдүүд цэцэрлэгийн орчинд өдөр бүр хамтдаа тоглож, тоглоом болон бусад эд зүйлсийг дамжуулан хэрэглэдэг. Тиймээс бохир гар, ойрын хавьтал болон нийтээр хэрэглэдэг эд зүйлсээр дамжин халдвар тархах эрсдэл өндөр байдаг.
Ялангуяа хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор гар, хөл, амны өвчний тохиолдол 9, 10 дугаар сард өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2025 оны наймдугаар сард гар, хөл, амны өвчин нийт халдварт өвчний 5.3%-г эзэлж байсан бол есдүгээр сард 9.4%, аравдугаар сард 16.6% болж нэмэгджээ. Мөн 2025 оны аравдугаар сард гар, хөл, амны өвчний 536 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2 дахин өндөр үзүүлэлт юм.
Иймээс халдвар дамжих эрсдэлийг бууруулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргын нэг нь гараа тогтмол угаах юм.
ГАРАА ЗӨВХӨН УСААР УГААХ ХАНГАЛТТАЙ ЮУ?
Хүүхдийн гар гаднаас харахад цэвэрхэн мэт боловч нүдэнд үл үзэгдэх бохирдол, өвчин үүсгэгч бичил биетэн агуулах боломжтой. Зөвхөн усаар зайлах нь гарын гадаргууд тогтсон бохирдлыг бүрэн арилгахад хангалтгүй. Харин бактерийн эсрэг саван нь нян, бичил биетнийг гарын гадаргуугаас устгахад тусалдаг.
Тиймээс хүүхдэд гараа хурдан норгоод өнгөрөх бус, савангаар сайтар хөөсрүүлж, гарын бүх хэсгийг 20 секундээс багагүй хугацаанд угаахыг зааж хэвшүүлэх нь чухал юм. Өдөр бүр давтагдах энгийн дадал нь хүүхэд өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж сурах эхний алхам болно.
Дараах үед тогтмол гараа угаах дадлыг хэвшүүлээрэй:
- Гаднаас орж ирсний дараа
- Хоол идэхийн өмнө болон дараа
- Бие зассаны дараа
- Гадаа тоглосны дараа
- Ханиаж, найтааж эсвэл нусаа цэвэрлэсний дараа
- Нийтийн тоглоом, эд зүйлд хүрсний дараа
Танд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж бактерийн эсрэг савангаар тогтмол гараа угааж хэвшихийг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
