БОЛОВСРОЛЫН ЯАМ: 2026-2027 оны хичээлийн жилийг хойшлуулах санал албан ёсоор ирээгүй
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал болно.
Үүнтэй холбоотойгоор 2026-2027 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам(БОУАӨЯ)-наас Боловсролын Яаманд хүргүүлсэн гэх мэдээлэл гараад буй.
Энэ талаар Боловсролын Яамнаас тодруулахад "Албан ёсоор санал ирээгүй. Яамдын саналууд ирвэл нэгтгээд байр сууриа илэрхийлнэ. Гарцаагүй нөхцөл байдал гэж үзвэл 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцэд тусган зарлана" гэх хариу өглөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
