Уншиж байна ...

Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөжээ

А.Төгөлдөр, iKon.mn
1 цаг 45 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өчигдөр /2026.02.08/ маршалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.

Маршал Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тухайн үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суманд төржээ.

Тэрээр ардын хувьсгалын журамт цэргээс улсын өрлөг жанжин хүртэл дэвшиж, тухайн үеийн Цэргийн яам, Дотоод яам, Мал тариалангийн яамны сайд, Улсын Бага Хурлын дарга, Ардын Сайд нарын зөвлөлийн дарга ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд зэрэг төрийн дээд албан тушаалыг хашиж явжээ.