"Милан Кортина 2026" өвлийн олимпын наадам үргэлжилж байна.
Энэ удаагийн цагаан олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцож буй. Тодруулбал гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат нар өрсөлдөх юм.
Гүйлтийн цанын тамирчид гурван ангилалд оролцож байна.
Тодруулбал гүйлтийн цанын 10 км-ийн (10 км+10 км) зайд Б.Ачбадрах өчигдөр уралдсан. Энэ зайд 38 улсын 75 тамирчин оролцсоноос манай тамирчин 55 дугаар байранд орлоо.
Тэрбээр нийт 53:06.02 минутад барианд орсноор тэргүүлэгч Йохоннес Клебогоос +6:55.2 минутаар хоцорсон байна.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд уралдах байсан Э.Ариунтунгалаг гэмтлийн улмаас эхний уралдаандаа оролцож чадаагүй аж.
Манай тамирчдын уралдаан үүгээр дуусаагүй. Б.Ачбадрах энэ сарын 10-нд спринт уралдаанд оролцох бол 13-нд 10 км үргэлжлэх чөлөөт уралдаанд хурд сорино. Б.Ариунтунгалагийн хувьд үлдсэн хоёр зайдаа оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.
Гэрэл зургийг: Э.Харцага
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!