Сингапурын волейболын хамгийн том клуб болох "JRT" тус улсад зохион байгуулагдах "Challenger Cup - Women's Open" тэмцээнд оролцох бүрэлдэхүүндээ Монголын хоёр тоглогчоор хүчээ зузаатгаж байгаагаа мэдэгдлээ.
Тодруулбал Монголын волейболын дээд лигийн баг "Hobby Ace" клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын багт легионер тоглогчоор тоглохоор болжээ.
Сонирхуулахад энэ жил Монголын волейболын Дээд лигт "Hobby Ace" баг мөнгөн медаль хүртсэн. Тэд энэ улиралд 13 хожиж, найм ялагдсан үзүүлэлтээр лигтээ гуравдугаарт бичигдсэн бөгөөд хагас шигшээд "Хөвсгөл Рашаант Долоон Од" клубийг 3:1-ээр хожсон боловч шигшээд "Минтонетт Говь"-д 2:3-аар дийлдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!