Уншиж байна ...

Өнгөрсөн жил Монголд ирж Өндөр гэгээний даншигт зодоглосон Хидетора Ханада мэргэжлийн сүмод орохоор бэлдэж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Сонирхогчдын сүмогийн ёкозүна асан, америк хөлбөмбөгөөр хичээллэж байсан Японы Хидетора Ханадаг монголчууд сайн мэднэ.

Тэрбээр өнгөрсөн жил ёкозүна асан Асашёорюү Д.Дагвадоржийн хамт үндэсний бөхийн бэлтгэл хийж, Өндөр гэгээний даншигт зодоглож байв. Япон эр нэгийн даваанд аймгийн хурц арслан Д.Дэлгэрбатыг давсан бол хоёрын даваанд улсын аварга О.Хангайд өвдөг шороодсон билээ.

Тэгвэл Х.Ханада Японы мэргэжлийн сүмо бөхөд элсэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Нихон их сургуулийн бөхийн зааланд өнжих болсон 2001 онд төрсөн.

Ирэх аравдугаар сард 25 нас хүрэх 2022 онд АНУ-д зохион байгуулагдсан Дэлхийн наадамд ирээдүйн ёкозүна Оносато буюу Дайки Накамүраг ялж, алтан медаль хүртсэн юм.