Энэ сард цаг агаар ямар байх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа "Хоёрдугаар сард олон жилийн дунджаас ялимгүй хүйтэн, хур тунадас ихтэй байх төлөв гарсан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 2100 он хүртэлх тооцооллоор Монгол орны өвлийн температур илүү дулаарч, өвлийн тунадас нэмэгдэх төлөвтэй байгаа.
Энэ жил гэхэд өвлийн тунадас нийт газар нутгийн хэмжээнд нэмэгдсэн. Хаврын урь орж эхлэх учраас агаар мандлын тогтворгүйшил буюу салхи шуурганы давтамж нэмэгдэнэ.
Хоёрдугаар сарын 9-10-нд, 12-13-нд болон шинийн 2-3-нд шилжих үед цаг агаар муудаж, хялмаа, цасаар шуурах үзэгдэл ажиглагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!