“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулав
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийджээ. Тодруулбал,
- Компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал, хувь хүн эсвэл багаар хэрэгжүүлж болно гэж өөрчлөх,
- Гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал, хувь хүн эсвэл багаар хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх гэдэг заалтыг нэмэх хэмээн өөрчилсөн байна.
Ингэснээр тус компанийн гүйцэтгэх удирдлагаар хувь хүнийг эсвэл багаар нь томилон ажиллуулдаг болж байгаа юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





