Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 2 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрахыг цаг уурын газраас мэдээллээ. 

2026 оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

  • 08-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
  • 09-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр,
  • 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:

  • Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр,
  • 12-нд Алтайн салбар уулсаар,
  • 13-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • Ихэнх хугацаанд хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -21...-26 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн,
  • бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 13-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, бусад хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -26...-31 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.