Цагаан сарын баярыг угтан 30 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч ТЭСО ГРУПП-ийн харьяа Милко компанийн уламжлалт аарцыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлсэн “Зөв аарцан бүтээгдэхүүн” болон тэдгээрийг багтаасан “Амар байна уу” цагаан сарын бэлгийн багцыг хэрэглэгчдэд санал болгож байна.
Монголчуудын уламжлалт баяр болох Цагаан сар нь идээ ундаа, ахан дүүсийн золголтоос гадна эрүүл мэнд, бэлгэ дэмбэрлийг эрхэмлэдэг утга учиртай баяр билээ. Энэхүү уламжлалт ойлголтыг хадгалан, аарцыг илүү хялбар хэрэглээтэй, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн бүтээжээ.
Амар байна уу? бэлгийн багцад:
“Зөв аарцны ундаа” нь уламжлалт аарцны шим тэжээлийг хадгалсан атлаа орчин үеийн сав баглаа боодол, хэрэглээний шийдлээрээ гэр бүлийн бүх гишүүдэд тохирохоор бүтээгдсэн.
“Зөв аарцны ундаа”-ны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Зөв аарц брэндийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан авах боломжтой бөгөөд үйлдвэрийн үнээр дараах байршлуудаас худалдан авах боломжтой.
📍 HUNNU Shopping Mall худалдааны төвийн нэг давхарт 86 дугаар бүүтэнд өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд
📍 Pro Arena Expo АСА циркийн F8 дугаар буюу төв тайзны баруун талд өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд
📍 MISHEEL EXPO CENTER 120 дугаар бүүт 🤩
📆 Үзэсгэлэн худалдаа 2025.02.17 хүртэл үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!