Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн санаачилгаар зохион байгуулсан “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д оролцжээ.
“Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д нийт 55 улсын Гадаад хэргийн сайд, уул уурхай, ашигт малтмалын асуудал эрхэлсэн бусад төлөөлөгчид оролцсон байна.
Энэхүү уулзалтад чухал ашигт малтмалын үйлдвэрлэгч болон хэрэглэгч орны төлөөлөгчид нэгэн дор цугларч, эдийн засгийн өсөлт болон тэргүүний технологийн үйлдвэрлэлтэд нэн шаардлагатай чухал ашигт малтмалын тогтвортой бөгөөд найдвартай нийлүүлэлт, боловсруулалтыг хангаж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрч хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлжээ.
“Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт” нь чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжүүлэхийг зорьж байгаагаараа ихээхэн онцлог юм.
ФОТО
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!