И.Хелиф: Би трансжендер биш эмэгтэй хүн. Улс төрийн зорилгодоо намайг битгий ашиглаач

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 2 сарын 5
Reuters
Зураг зураг

Парисын олимпын аварга, Алжир боксчин Иман Хелиф тэмцээнд үргэлжлүүлэн оролцохын тулд зохих байгууллагаас тавьсан шаардлагыг дагаж мөрдөхөө мэдэгджээ.

Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос 2028 онд Лос Анжелес хотод болох олимпод оролцох бүх тамирчдаас хүйс тодорхойлох шинжилгээ авахаар болсныг өнгөрсөн тавдугаар сард зарласан юм. 

Хелиф энэ шийдвэрийг эсэргүүцэж Спортын Арбитрын Шүүх (CAS)-д хандсан. Гэхдээ Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос ийм шинжилгээ өгөхийг шаардвал дагаж мөрдөхөө CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мөн "Би трансжендер биш эмэгтэй хүн. Би зүгээр л амьдармаар байна. Улс төрийн зорилгодоо намайг битгий ашиглаач" гэв.

Өдгөө 26 настай боксчин арбитрын шүүхэд ялна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.