Д.Төгөлдөр: Лайв сугалаа болон үнэт чулуу олборлож зарна гэх зард итгэж, хоногт 8-10 иргэн залилуулж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2026 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
ЦЕГ

Цагдаагийн байгууллагаас лайв сугалаа болон “үнэт чулуу олборлож зарна” гэх залилах төрлийн гэмт хэргийг сэрэмжлүүлэв. 

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удаа дараа сэрэмжлүүлэг хүргүүлсэн ч хоногт 8-10 иргэн гэмт хэрэгт өртөж, урьдчилгаа мөнгө шилжүүлж хохирсоор байгааг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн шалгах хоёрдугаар тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Төгөлдөр хэллээ. 

Иймд цахим орчин дахь: 

  • Урамшууллын сугалаа, алт, үнэт чулуу зэрэг шууд дамжуулалт нь бодит бус бөгөөд иргэдийг хууран мэхлэх зорилготой гэмт хэрэг тул ийм агуулгатай шууд дамжуулалтыг үзэхгүй байх,
  • Сугалаанд оролцохгүй байх, харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.