Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна, Монгол Улсын Гавьяат тамирчин Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол өнгөрсөн Бямба гарагт болсон билээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргалыг 2021 оны есдүгээр сард зодог тайлснаас хойш 2025 оны нэгдүгээр сарыг хүртэл сүмогийн цор ганц ёкозүна байсан Г.Ган-Эрдэнэ эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн юм. Тэрбээр анх 2015 оны тавдугаар сард түрүүлж, улмаар озеки цолтой барилдаж байсан ч гэмтлийн улмаас доод зиндаа руу уруудсан түүхтэй.
2020 оны долдугаар сарын тэмцээнд Дээд зиндаанд хоёр дахь түрүүгээ авснаас хойш богино хугацаанд өндөр амжилт үзүүлсээр 2021 оны есдүгээр сарын тэмцээнээр ёкозүна цолтой зодоглох болжээ.
Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард зодог тайлснаас хойш Исэгахама дэвжээндээ багшлах болсон Терүнофүжигийн зодог тайлах ёслолд их аварга Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Хоошоёрюү С.Бямбасүрэн, Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, олимп, дэлхийн аварга ах дүү Абэ зэрэг 330 гаруй хүн оролцжээ.
Тэгвэл мэргэжлийн сүмогийн холбооны албан ёсны цахим хуудсанд түүний зодог тайлах ёслолын ажиллагааг хураангуйлсан бичлэг байршуулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!