ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/02/03-НД НИЙТЛЭГДСЭН
“УБТЗ” ХНН: Цасанд дарагдсан 68.7 км төмөр замын цасыг цэвэрлэж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалаа
IKON.MN
Манай орны ихэнх нутгаар их хэмжээний цас орсны улмаас төмөр зам цасанд дарагдаж хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учрах нөхцөл байдал үүссэн.
УБТЗ-ын зүгээс цас цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж, цасанд дарагдсан 68.7 км замыг цэвэрлэснээр төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдал хангагдлаа.
Ингэхдээ цас цэвэрлэгч зориулалтын машиныг ашигласнаар төмөр замчдын ажлын ачааллыг хөнгөвчилж, цасыг богино хугацаанд шуурхай цэвэрлэсэн байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
