Нийслэлийн хэмжээнд сургуулийн 67 автобус хүүхдүүдэд үйлчилж байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээвэр зохицуулагч Д.Одонтуяа "Нийслэл хотод өнөөдрийн байдлаар найман ААН, байгууллагын 67 тээврийн хэрэгслээр өдөрт 82 сургуулийн 9,507 хүүхдийг хэвийн тээвэрлэж байна.
Түлшгүйгээс сургуулийн автобус явахгүй байгаа тохиолдол гараагүй.
Хүүхэд тээвэрлэдэг автобус эвдэрсэн үед ААН, байгууллагууд Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газарт мэдэгддэг. Энэ тохиолдолд үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах арга хэмжээг авдаг" гэж мэдээллээ.
Энэ онд сургуулийн автобусны үйлчилгээний зардалд нийслэлийн төсвөөс ₮4.6 тэрбумыг өгөх юм байна.
Харин өнгөрсөн 2025 онд ₮3.1 тэрбумыг зарцуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!