Уншиж байна ...

Zangia.mn: Өөрийн ур чадвар, ажлын туршлагаа баталгаажуулдаг боллоо

СУРТАЛЧИЛГАА
50 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хөдөлмөрийн зах зээл үндсээрээ өөрчлөгдлөө. Урьд нь “ажлын байр” гэдэг ойлголт нь зөвхөн ажлын зар байж, “ажил хайх” үйл явц нь CV илгээх, хариу хүлээх процессоор хязгаарлагддаг байсан бол өнөөдөр энэ ойлголт өөр түвшинд шилжжээ.

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд өгөгдөл, автоматжуулалт, бодит хэрэглэгчийн туршлага нь ажил олгогч болон ажил горилогчийг холбох шинэ дэд бүтэц, цогц экосистем болон хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, ажлын байр гэдэг нь нэг удаагийн зар бус, харин урт хугацааны харилцаа, итгэлцэл, өгөгдөлд суурилсан шийдвэрийн орчин болж хувирчээ.

Монголын хөдөлмөрийн зах зээлд энэхүү өөрчлөлтийг бодитоор хэрэгжүүлж, олон улсын чиг хандлагатай уялдуулан дижитал экосистемийн түвшинд авчирч буй платформ бол Zangia.mn юм. Платформ нь хэрэглэгчдэдээ зогсолтгүй шинэчлэлт санал болгож, Монголын ажил горилогч, ажил олгогчдыг дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн жишигт ойртуулах зорилготойгоор шинэчлэлтүүдээ хийсээр байгаа юм.

Дэлхий даяарх хүний нөөцийн салбарын хамгийн том сорилтуудын нэг бол CV-ийн үнэн бодит байдал юм. Судалгаагаар ажил олгогчдын хувьд буруу эсвэл хэтрүүлсэн мэдээлэлтэй CV нь сонгон шалгаруулалтын чанарыг бууруулж, буруу шийдвэр гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон.

Zangia.mn энэхүү асуудлыг технологид суурилсан баталгаажуулалтын системээр шийдэх шинэ шатны шийдлийг нэвтрүүлж эхэллээ. Ажил горилогчид өөрийн ажлын туршлага, мэдлэг, ур чадварын мэдээллээ өмнө нь ажиллаж байсан байгууллагын ажил олгогчоороо баталгаажуулснаар тухайн CV нь энгийн текст мэдээллээс давж, итгэлцэл дээр суурилсан бодит профайл бий болж байгаа юм.

зураг
 

Энэхүү системийн үр дүнд:

  • Ажил олгогчид өгөгдөлд суурилсан, илүү шударга сонголт хийх боломжтой болно.
  • Ажил горилогчид өөрийн бодит чадвар, туршлагыг баталгаатайгаар харуулж, өөрийн хүссэн байгууллагадаа ажилд орох боломж.
  • Ур чадварт суурилсан ажилд авах (skills-based hiring) дэлхийн чиг хандлагатай Монголын зах зээл бодитоор нийцэж эхэлнэ
Яг одоо өөрийн ажлын туршлага, ур чадвараа албан ёсоор баталгаажуулж, хөдөлмөрийн зах зээлд бодитоор үнэлүүлээрэй.

Веб: Zangia.mn

Апп татах: onelink.to/vwzhux

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.