Дэлхийн хамгийн алдартай шар айраг үйлдвэрлэгчдийн нэг, 153 жилийн түүхт Heineken брэндийн нэрийн хуудас болсон “Global Draught Championship” тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. Тэгвэл Монгол улсад “Heineken Mongolian Draught Championship” хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, шилдгээ тодруулжээ.
Энэхүү тэмцээн нь бартендеруудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, задгай шар айргийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, шар айргийг соёлын өндөр түвшинд хүргэх зорилготой зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд шилдэг 16 бартендер ур чадвараараа өрсөлдсөн юм.
Heineken брэндийг үүсгэн байгуулагч Жерард Адриан Хайнекен 1841 онд Амстердам хотын худалдаачны гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1864 онд “Де Хуйберг” гэх шар айргийн үйлдвэрийг худалдан авч, дээд зэрэглэлийн шар айраг үйлдвэрлэхэд бүх хүч чадал, анхаарлаа хандуулсан байдаг. Үүний дараа тэрээр хамгийн дэвшилтэт шар айраг исгэх аргыг олсноор өнөөдрийн алдарт Хайнекен брэнд мэндэлжээ. Харин манай улсад уг шар айргийг 2024 оноос АПУ Компани Монголд үйлдвэрлэж эхэлсэн юм.
Амт чанар, үнэ цэнээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог “Heineken” брэнд 2013 оноос хойш олон улсын бартендеруудын дунд “Heineken Global Draught Champions” буюу Задгай шар айргийг төгс аягалж, үйлчлэх тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Цар тахлын үеэр дөрвөн жилийн турш түр завсардаж, 2024 оноос эхлэн хэвийн зохион байгуулагдаж байгаа юм.
Манай улсад энэхүү тэмцээн 2024 оноос эхлэн зохион байгуулагдах болсон юм. Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар хотын шингэн хүнсний соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй шилдэг 16 бартендер шалгарч, Heineken шар айргийг олон улсын стандартын дагуу төгс аягалах ур чадвар, нарийн техник, үйлчилгээний соёл, хэрэглэгчид хүргэх туршлагаараа өрсөлдсөн юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүн аягалалтын хөөс, өнгө, тунгалаг байдал, үйлчлэх ур чадвар зэрэг шалгуурыг цогцоор нь үнэлж, шилдгүүдийг тодруулав.
Шилдгийн шилдэг 16 бартендер өөрсдийн ур чадвараараа ширүүхэн өрсөлдсөний эцэст Asiana сүлжээ рестораны бартендер Т.Байгаль бусдыгаа тэргүүлж, “Heineken Mongolian Draught Championship 2026” тэмцээний аваргаар тодорсон юм. Тэрээр Heineken брэндийн өлгий нутаг болох Нидерланд улсын Амстердам хотод аялах онцгой эрхээр шагнагдсан билээ.
Аваргаас гадна Heineken брэндийн зүгээс хэрэгжүүлсэн хөтөлбөрт нь амжилттай оролцсон супер хоёр харилцагчаа Нидерланд улсын Амстердам аялах эрх бэлэглэжээ.
Шар айргийг хэрхэн зөв аягалах нь амт, үнэр, хөөсийг төгс таашаахад чухал нөлөөтэй байдаг аж. Үүнд шар айргийн аягаа хэрхэн угаасан байдал, шар айргаа аягалахдаа аягаа хэрхэн барих, ямар хурдтай хэрхэн гоожуулах гэхчлэн нарийн ур чадварууд шаардагддаг аж.
Амт ба үнэр: Зөв аягалсан шар айраг нь нүүрстөрөгчийн хийгээ хадгалж, шинэлэг амттай байдаг.
Хөөс: Хөөс нь яг таарсан хэмжээтэй байх ёстой. Хэт их эсвэл огт хөөсгүй бол шар айргийн амт, үзэмж алдагддаг.
Аягаа барих байрлал: Шар айргийг аягалахдаа аяга цэвэрхэн, зөв угаасан байх нь маш чухал. Угаалгын бодисын үлдэгдэл нь хөөсийг буруу тогтоож, амтыг өөрчилдөг.
Аягаа барих техник: Бармен аягаа 45° орчим өнцгөөр барьж, шар айргийг зөв урсгалтайгаар хийх ёстой. Энэ нь хөөсийг жигд тогтоож, шар айргийг гоёмсог харагдуулна.
Хурд ба гоожуулах техник: Шар айргийг хэт хурдан хийхэд хөөс хэт их гарч асгарах, удаан хийхэд хөөсгүй болох эрсдэлтэй. Тиймээс хурд ба гоожуулах техник маш чухал.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!