Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр болж, нийслэл, Монголын аутизмын холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Ингэснээр олон улсын тэр дундаа Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судлан, боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах боломжтой болж байна.
Тус хөтөлбөрийн эхний үе шат энэ ондоо хэрэгжих бөгөөд эхний ээлжид судалгаа, хэрэгцээг тодорхойлж, туршилтын сургуулийг сонгох юм байна.
2027-2028 онд бодитоор турших, сургалт, сургалтын орчны шинэчлэлийг хийнэ.
Хөтөлбөрийн III үе шат 2028–2030 онд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд үнэлгээ хийх, өргөтгөх, бодлого болон стандартад тусгах ажлыг зохион байгуулна.
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!