Уншиж байна ...

Аонишики ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнг тав дараалан яллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө.

Тэмцээнийг 10 даваатай тэргүүлж байсан украин озеки Аонишики өнөөдөр ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнтэй учраа таарсан юм.

Энэ барилдаанд озеки давснаар тэргүүллээ хадгалав. Ингэснээр хоёр бөх мэргэжлийн сүмод таван удаа таарч барилдсанаас бүгдэд нь Аонишики давсан үзүүлэлттэй боллоо.

Тэд 2025 оны долдугаар сарын тэмцээнээс хойш оноолт таарч буй. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тэмцээнд Аонишики Дээд зиндаанд анх удаа түрүүлэхдээ С.Бямбасүрэнг хоёр дараалан ялсан удаатай.

Энэ тэмцээнд тэргүүлэгчдийн эгнээнд явж байгаа секивакэ Киришима Б.Лхагвасүрэн Украины Шишиг ялснаар 10 даваа, 3 унаатай болов.

Мөн Атамифүжи ижил амжилттай яваа Абиг ялснаар 10 даваатай гурав дахь бөх болжээ.