Уншиж байна ...

Лондон хотноо зохион байгуулагдсан “SOURCE FASHION 2026” олон улсын хувцас загварын үзэсгэлэн худалдаанд улсаа төлөөлөн Ханбогд кашимер ХХК оролцлоо

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 30 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын (ИБУИНВУ) Лондон хотноо “Olympia London” төвд жил бүр зохион байгуулагддаг “Source Fashion 2026” олон улсын хувцас загварын үзэсгэлэн, экспо зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэн нь хувцас загвар, үйлдвэрлэлийн салбарын томоохон арга хэмжээнд тооцогддог бөгөөд нийт 25 улсын 250 гаруй компаниудын төлөөлөл, 3200 гаруй худалдан авагч компаниуд оролцож, Ханбогд кашимер ХХК Монгол ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулан сурталчиллаа.

зураг
 
зураг
 

Энэхүү олон улсын үзэсгэлэн худалдаа нь үйлдвэрлэгчид, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн сүлжээний төлөөлөл, загвар зохион бүтээгчид, брэндүүд болон худалдан авагчдыг нэг дор холбодгоороо ач холбогдолтой юм.

Үзэсгэлэнгийн хүрээнд тухайн үеийн хувцас загварын чиг хандлагыг харуулсан загварын шоу арга хэмжээнд улсаа төлөөлөн Ханбогд_брэнд хувцас загварын коллекцио танилцуулж, компанийн болон олон улсын брэндүүдийн танилцуулга арга хэжмээ зохион байгуулагдлаа.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.