Уншиж байна ...

“Build Mongolia нь барилга, дэд бүтцийн салбаруудын техник технологийн дэвшлийг харуулсан томоохон арга хэмжээ юм”

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа

Build Mongolia 2026 Олон улсын барилга, дэд бүтэц, эрчим хүчний үзэсгэлэн 4 дэх жилдээ Буянт-Ухаа спортын ордонд 4-р сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Үүнтэй холбогдуулан үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Осгонбаатартай ярилцлаа. 

зураг
 

Үзэсгэлэнгийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний шинэ техник, технологийн талаар танилцуулга, нетворкинг хийх, хэрэглэгч рүү илүү чиглэсэн сэргээгдэх эрчим хүчний талаарх бодит ойлголтууд өгөх, хэрэглээгээ сонгоход туслахуйц арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Манай гишүүн байгууллагууд ч гэсэн энэ чиглэлээр хамтарч ажиллах болно. 

- Та Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны үйл ажиллагаа, зорилго, чиглэлийн талаар товчхон танилцуулахгүй юу?

- Сэргээгдэх Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо 2017 онд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын санаачилгаар байгуулагдаж өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Холбооны үйл ажиллагааны гол чиглэл нь эрчим хүчний салбарт шинээр бий болсон хувийн хэвшил болох сэргээгдэх эрчим хүчний аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж уялдаа холбоог хангасан нэг салбарын байгууллага бий болгох, сэргээгдэх эрчим хүчний шинэ техник технологиудыг монголд нутагшуулах, судалгаа тооцоог хийх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход өөрийн хувь нэмрийг оруулах, салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор томоохон хурал, үзэсгэлэн зохион байгуулах, сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах гэх мэт энэ чиглэлд зорин ажиллаж ирсэн. 

- Build Mongolia 2026 олон улсын үзэсгэлэнд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа. Энэ талаараа ярихгүй юу?

- Build Mongolia олон улсын үзэсгэлэнд хамтран зохион байгуулагчаар манай байгууллага 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Build Mongolia бол жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй дэд бүтцийн салбаруудын техник технологийн дэвшил, тэдгээрийг нэвтрүүлж буй ололтуудыг харуулсан томоохон арга хэмжээ юм. Жил бүр оролцогсдын хамрах хүрээ өргөжиж, түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд хүрэх үр өгөөж нь дээшилж буй нь харагддаг.

- Барилга, дэд бүтцийн салбарт сэргээгдэх эрчим хүчний үүрэг өнөөдөр ямар түвшинд хүрээд байна гэж үзэж байна вэ?

- Дэлхийн улс орнууд ногоон хөгжлийг эн тэргүүн зорилтоо болгож шинэ бүс, хот төлөвлөлтийн эхний шатнаас нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг цахилгаан болон дулаан хангамждаа хэрхэн тусгах талаар техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөлдөө эхэн шатнаас нь тусгадаг болсон. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал,  дэлхийн дулаарлын эсрэг хамтын зорилт болгон тавьж байна.

Манай орны хувьд ч мөн адил дээрх зорилгын төлөө, мөн орчны агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй байгууламж, орон сууц барих чиглэлээр хувийн хэвшлийнхэн төрийн болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.  

зураг
 

- Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагын талаар товчхон хуваалцвал?

- Монгол улсын эрчим хүчний хэрэглээ хурдтай өсөж байна. Үүнтэй зэрэгцэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний эх үүсвэрүүд нэлээд ашиглалтад орсон. Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1800 MВт болж өссөнөөс 18 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж эрчим хүчний системд нийлүүлж байна. Тархмал эх үүсвэр тэр дундаа айл өрх, албан байгууллагын эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах боломж бүрдэж байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өсөх боломжтой болж байна.

- Барилгын салбарт ногоон, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд нэвтрэхэд тулгарч буй гол бэрхшээлүүд юу байна вэ?

- Барилгын салбарт ногоон, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд нэвтрэхэд хүндрэлтэй зүйлүүд байсаар байна.

  • Цахилгааны стандарт, норм дүрэм
  • Хуучин баригдсан барилгуудын дулааны алдагдал
  • Сэргээгдэх эрчим хүчний тоноглолыг сонгох нэгдмэл стандарттай болох гэх мэт зүйлүүд байна.

- Олон улсын туршлагаас манай улсад нутагшуулах боломжтой ямар шийдлүүдийг онцлох вэ?

- Зарим улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үүсвэр суурилуулахад тодорхой татаасыг хөнгөлөлт хэлбэрээр үзүүлж байна. Татааснаас гадна татварын хөнгөлөлтүүдийг мөн үзүүлж байна. Банк санхүүгийн байгууллагаас үзүүлж буй ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүний хүртээмж нэн тохиромжтой байна гэх мэт олон зүйлүүд бий.

- Build Mongolia 2026 үзэсгэлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт ямар боломжуудыг нээж өгнө гэж харж байна вэ?

- Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн бизнес эрхэлдэг компаниудын хувьд бусадтайгаа харилцан мэдээ, мэдээллээ солилцох, иргэдэд өөрийн борлуулж буй бүтээгдэхүүнээ илүү нээлттэй танилцуулах, зах зээл эрэл нийлүүлэлтийн шинэ боломжуудыг олж харах мөн гаднын хөрөнгө оруулалт энэ чиглэлд орж ирэх гэх мэт давуу талуудтай. Ялангуяа барилгын салбартай хамтарч оролцож байгаагаараа орчин үеийн эко ногоон шийдэл бүхий эрчим хүчний хэмнэлттэй барилга барилгын материал, технологийн шийдлүүдийг манай гишүүн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүд танилцуулах болно.

- Танай холбооны зүгээс үзэсгэлэнгийн хүрээнд ямар санаачилга, агуулгыг онцлон хүргэхээр төлөвлөж байна вэ?

- Үзэсгэлэнгийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний шинэ техник, технологийн талаар танилцуулга, нетворкинг хийх, хэрэглэгч рүү илүү чиглэсэн сэргээгдэх эрчим хүчний талаарх бодит ойлголтууд өгөх, хэрэглээгээ сонгоход туслахуйц арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Манай гишүүн байгууллагууд ч гэсэн энэ чиглэлээр хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.