Зам дагуу мөстөж халтиргаа гулгаа ихэссэнтэй холбогдуулан гэмтэж бэртэхээс сэргийлэх зөвлөмжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ.
Өвлийн улиралд халтирч унах нь хамгийн түгээмэл гэмтлийн нэг юм. Мөс, цас, харагдах орчин муудах, мөн тэшүүр, цана зэрэг өвлийн спорт нь эрсдэл нэмэгдүүлдэг.
Иймд дараах гэмтэл үүсэж болзошгүй.
- Ясны хугарал
- Шөрмөс, булчингийн суналт
- Үений мултрал
- Тархины доргилт
- Нуруу, хүзүү, үений гэмтэл
- Ил шарх
Халтирч унахаас сэргийлэхийн тулд
- Зөөлөн ултай, өндөр өсгийгүй, халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал сонгож өмсөх
- Цас, мөстэй замаар алхах үедээ аюулгүй байдлаа хангаж, алхах хурдаа сааруулж, удаан алхах
- Зам товчлох гэж баталгаагүй газраар гарахгүй байх, хөлдсөн цас, мөсний тогтоц байгаа эсэхийг харах
- Халтиргаа ихтэй үед гар утас, чихэвч зэрэг зүйлсийг ашиглахгүй байх, гараа халаасандаа хийхгүй байх
- Машин зам дээр халтирч унахаас сэргийлж зам хөндлөн гарахдаа гүйхгүй байх
- Жолооч та хурдаа хэтрүүлэхгүй анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох
- Бага насны хүүхэд болон өндөр настныг зам гарах үед хөтлөн явах, шатны бариул,таяг, тулгуур шаардлагатай үед ашиглахыг зөвлөв.
ЗӨВЛӨМЖ
- Айл өрх бүр цас мөсөө цэвэрлэж, аюулгүй орчныг бүрдүүлэх
- Албан байгууллагууд ойр орчныхоо 50м талбайн цас мөсийг цэвэрлэх
Анхаар
- Халтирч унах үедээ гараараа шууд тулж унахгүй байх
- Бээлий, малгай болон унах үед цохилтыг зөөлрүүлэх зузаан гадуур хувцас өмсөх
- Унаж бэртсэн тохиолдолд ойролцоох гэмтлийн эмнэлэгт хандахыг зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!