Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
Үүний учир шалтгааныг Эрчим Хүчний Яам(ЭХЯ) "Дулааны IV цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон. Иймд тодорхой байршлуудад Диспетчерийн үндэсний төвөөс эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх тул хэрэглэгчид хэрэглээгээ зохицуулна уу" гэж мэдээллээ.
Мөн тоноглолын гэмтлийг 24 цагт багтан засварлахаар ажиллаж байгаа гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!