Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 20-ны Мягмар гарагт хязгаарлалт хийж “БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарийг "Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ"(УБЦТС) ТӨХК-аас 13:20 цагт танилцууллаа.
Тус компаниас "Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.
Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт нь “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хийгдэнэ.
Хязгаарлалт хийх шийдвэр ирсэн тухай бүрд нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төв болон "УБЦТС" ТӨХК-ийн сошиал сувгууд дахь албан ёсны нүүр хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
Мөн хязгаарлалт хийгдэх хэрэглэгчдэд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мессежээр мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна" гэж мэдээлээ.
Өнөөдөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх байршлууд болон хугацаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!