Уншиж байна ...

Улаанбаатарт энэ сарын 22-ныг хүртэл хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор -36...-41 градус байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 23-ны өдөр хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтний эрч чанга хэвээр байхыг цаг уурын байгууллагаас мэдээлээд байгаа юм. 

Нэгдүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Хур тунадас:

  • 24-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Салхи:

  • 20-23-нд ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр,
  • 24-25-нд ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр,
  • нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • 22-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтэн хадгалагдаж,
  • Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -31...-36 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна.
  • 23-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, бусад хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: 22-ныг хүртэл хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор -36...-41 градус, бусад хэсгээр -29...-34 градус, өдөртөө -21...-26 градус хүйтэн байна. 23-наас хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -31...-36 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.