Хэрвээ таны хүүхэд 9 сартай ба 2 настай бол өөрт хамгийн ойр байрлах өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурхан, гахай хавдар, улаанууд өвчнөөс хамгаалах вакциныг хийлгэх боломжтойг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Томуугийн улирал үргэлжилж байгаа энэ үед олон нийтийн газраар бага насны хүүхдээ бүү авч яваарай. Мөн өөрсдөө гадуур явахдаа амны хаалт сайн зүүх, гаднаас орж ирэхдээ гараа зөв угаах зэргээр эрүүл ахуйн дэглэмээ баримталж, хүүхдүүдээ халдвараас хамгаалаарай. Улаанбурхан бол вакцинаар сэргийлэгддэг өвчин. Иймд товлолт хугацаанд вакциныг нь заавал хийлгэхийг зөвлөөд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!