Битүүний өдрийн зохицуулалтын талаарх санал асуулга энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ жилийн Цагаан сарын битүүний өдөр хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагт таарч буй.
Харин Засгийн газраас битүүнд амарч, хоёрдугаар сарын 28-ны Бямба гарагт шилжүүлэн ажиллах эсэх талаарх санал асуулгыг EMongolia системээр авч байна. Уг санал асуулга нэгдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны 23:59 цагт хаагдахаар байсан ч сунгаж, 25-ны 23:59 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

