Уншиж байна ...

“УБТЗ” ХНН: Эрчим хүчний нүүрсийг 24 цагийн турш тасралтгүй тээвэрлэж байна

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1,300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.

2026 оны эхний 15 хоногийн байдлаар Багануур, Шивээ овоо, Шарын голын уурхайгаас нийтдээ 6,778 вагон нүүрсийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц /ДЦС/-ууд руу тээвэрлэжээ. Ингэснээр эдгээр ДЦС-ууд өвлийн их ачааллын үед 16 хоногийн нүүрсний нөөцтэй болоод байна.

Үүнээс гадна Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас импортоор авч байгаа хагас коксожсон хөх нүүрсийг “Улаанбаатар төмөр зам” ХНН  Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх ажлыг хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 103 галт тэрэг буюу 5,007 вагон 237 мянган тонн хөх нүүрсийг тээвэрлээд байна. Энэ өвөл нийтдээ БНХАУ-аас 306 мянган тонн хөх нүүрс импортоор авч тээвэрлэхээс 69 мянган тонныг тээвэрлэх үлджээ.

Мөн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 64 галт тэрэг буюу 1,399 вагон 95.2 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг тээвэрлээд байна.

Хөх нүүрсийг импортоор авч айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангаснаар нийслэлийн утаа 30 хүртэл хувиар багассан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад байгаа юм.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.