Уншиж байна ...

"Heyball" бильярдын Дэлхийн цомд Монголын эрэгтэй баг түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 16 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Австралийн Логан хотод энэ сарын 16-наас 19-нийг дуустал үргэлжилсэн "Heyball" бильярдын Дэлхийн Цомын тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүллээ.

Энэ тэмцээнд манай эрэгтэй баг хэсгийн шатанд Нидерланд, Марокког дараалан буулган авснаар хасагдах шатанд шалгарсан.

Ингээд эхний даваанд Польшийг 2:2-оор тэнцээд нэмэлт тоглолтоор хожсон юм. 

Улмаар Марокког 3:0, хагас шигшээд Сингапурыг 3:1-ээр илүүрхсэн.

Шигшээд манай залуус Өмнөд Солонгосын багийг 2:2-оор тэнцсэн ч нэмэлт тоглолтоор ялагч боллоо.

Сингапур эрчүүд хүрэл медаль зүүсэн юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Харин эмэгтэй тамирчид хэсгийн шатанд Филиппинтэй оноо хуваасан ч Египет, Нидерландыг буулгаж авснаар хэсгээ тэргүүлсэн. 

Хасагдах шатанд Шинэ Зеландтай 2:2-оор тэнцээд шийдвэрлэх оноогоор хожсон боловч шөвгийн наймд Филиппин Улсын тамирчдыг барсангүй. 

Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг алт, Бельги хүүхнүүд мөнгө, филиппинчүүд хүрэл медаль хүртлээ.