Уншиж байна ...

PC mall: HUAWEI Watch GT6 болон HUAWEI FreeClip 2 – Амьдралын хэмнэлд нийцсэн ухаалаг технологи

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 24 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

HUAWEI брендийг бид өндөр гүйцэтгэл, шинэлэг технологи бүхий ухаалаг утаснуудаар нь сайн мэднэ. Харин тус бренд нь ухаалаг цаг, чихэвчний салбарт ч мөн адил хэрэглэгчийн хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн ухаалаг шийдлүүдийг амжилттай нэвтрүүлсээр байна. 2025 оны 9-р сард албан ёсоор дэлхийн зах зээлд танилцуулагдсан HUAWEI Watch GT 6 Series болон HUAWEI FreeClip 2 PC mall-д худалдаанд ирлээ.

Тус загварууд нь дизайн, гүйцэтгэл, хэрэглээний тав тухыг нэг дор шингээсэн шинэ үеийн бүтээгдэхүүнүүд юм. Шинийг эрэлхийлж, хайрцгаас давж сэтгэдэг хэрэглэгчдэд зориулагдсан эдгээр загваруудтай танилцъя.

HUAWEI FreeClip 2  - Never Feel. Never Fall.

зураг
 

Ердөө 5.1 грамм жинтэй HUAWEI FreeClip 2 нь чихэнд бараг мэдрэгдэхгүй хөнгөн атлаа найдвартай тогтдог open-ear загвартай ухаалаг чихэвч юм. Open-ear сонсголын ачаар хэрэглэгч хөгжим, дуудлагаа сонсохын зэрэгцээ гадаад орчны дуу чимээг анзаарах боломжтой бөгөөд энэ нь өдөр тутмын аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ.

FreeClip 2-ын онцлог нь түүний өвөрмөц C-Bridge дизайн юм. Чихэвчний хоёр талыг холбосон энэхүү уян холбоос нь 25,000+ удаагийн нугалах туршилтыг давсан бат бөх хийцтэй тул зүүхэд тухтай, унах эрсдэл багатай. Мөн нэг талын чихэвч санамсаргүй унасан тохиолдолд нөгөө талд нь автоматаар мэдэгдэл ирэх ухаалаг шийдэлтэй.

Цэнэглэгчтэй гэрийн хамт нийт 38 цаг хүртэл ажиллах хүчин чадалтай бөгөөд ердөө 10 минут цэнэглээд 3 цаг тасралтгүй сонсох боломжтой. Мөн IP57 ус, хөлсний хамгаалалттай тул ажил, сургууль, дасгал хөдөлгөөн гээд бүх нөхцөлд төгс зохицно.

Хос диафрагм драйверийн тусламжтай тод, цэвэр дуугаралттайгаас гадна дуудлагын үед хоёр талдаа зэрэг ажиллах noise cancellation технологиор ярианы чанар, нууцлалыг өндөр түвшинд хангана.

HUAWEI Watch GT 6 Series

Классик дизайн, ахисан түвшний ухаалаг гүйцэтгэл

HUAWEI Watch GT 6 Series нь брендийн ухаалаг цагнуудаас классик, тансаг дизайн-аараа онцгойрч, үүний зэрэгцээ эрүүл мэнд болон спортын ахисан түвшний хяналтыг нэг дор багтаасан шийдэл юм. Оффисын ажил хийдэг ч идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулсан төгс сонголт.

зураг
 

Ердийн хэрэглээнд 21 хоног хүртэл нэг удаагийн цэнэглэлтээр ажиллах хүчирхэг батарейтай тул цэнэглэх давтамжийг мэдэгдэхүйц багасгана.

зураг
 

Мөн унталтын чанар, зүрхний цохилт, цусанд дахь хүчилтөрөгчийн түвшнийг хянахаас гадна гүйлт, дугуй уналт, гольф, цана зэрэг олон төрлийн спортын ахисан түвшний горимуудтай.

HUAWEI Watch GT 6 цаг худалдан авалтад FreeBuds SE 2 чихэвч бэлэглэнэ.

Та өөрт ойр байрлах PC mall -н салбар дэлгүүрүүдээс хамгийн таатай лизингийн нөхцөлөөр газар дээр нь шийдүүлэн аваарай.

🏪Онлайн лизингийн хүсэлт: bit.ly/3CFS3K3

🛒Онлайн дэлгүүр: pc-mall.mn/brand/huawei

📞Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 9904-2026, 8007-6831, 8616-9669, 9595-2622, 9441-9467, 9494-0506, 8072-0600, 8999-6663, 8023-6446, 9903-7487

📞Хэрэглээний лизингтэй холбогдох: 7766-6699

📍Хаяг: PC mall бүх салбаруудаар

📍Улаанбаатар хотын салбаруудын хаяг: pc-mall.mn/address

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.