Уншиж байна ...

Амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ

А.Төгөлдөр, iKon.mn
49 минутын өмнө
IKON.MN
зураг
 

Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй болон осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Орхон аймаг болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх хоёр дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.

Урьдчилсан байдлаар 52-56 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас осгож, амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоныг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Харин осгосон байдалтай олдсон иргэн иргэн Д нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж осгосны улмаас хөлийн тавхай хэсгээ хөлдөөн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.

Осголт, хөлдөлтийн улмаас эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.