Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэх үедээ бага насны хүүхдүүдийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.
Тодруулбал, өнөөдөр /2026.01.19/-ний өдрийн 10:17 цагт Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 7х7 метр хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг унтраажээ.
Гал түймрийг унтраах үед өрөөнд 8 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд байсныг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан байна.
Сурагчдын амралт үргэлжилж байгаа үед эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!