Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх Зөвлөлөөр Италийн Милан-Кортина хотод болох өвлийн олимпод оролцох оросуудын тоо хоёроор нэмэгджээ.
Тодруулбал шорт трекийн тамирчин 21 настай Иван Посашков, 23 настай Алина Крылова нар ирэх сард болох цагаан олимпод оролцох аж.
И.Посашков эрэгтэйчүүдийн 1,000 метрийн уралдаанд хурд сорих бол А.Крылова эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд хүчээ үзнэ.
ОХУ болон Беларусийн тамирчид Төвийг Сахисан Статус (AIN)-ын дор Италид болох олимпод орох боломжтой.
Тодруулбал
Олимпын эрх авсан тамирчид дээрх болзлыг хангаж байгаа эсэхийг шалгах Ажлын хэсгийг ОУОХ-ноос томилсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!