ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/01/15-НД НИЙТЛЭГДСЭН
Энэ сарын 17-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар цасаар шуурна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ сарын 17-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.
Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цасан шуургатай байгаа тул дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас өгөөд байна.
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг шалгах
- Дулаан хувцаслах
- Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах
- Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн түвшнийг шалгах
- Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх зэргээр өөрийн болон хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаарай.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
