Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуургатай байх тул халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймд улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Бусад нутгаар цаг агаар хэвийн, цас ороогүй, тэнгэр цэлмэг байна. Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд одоогоор хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!