Уншиж байна ...

ЭСЯ: АНУ-ын цагаачлалын визтэй холбоотой шийдвэрт аялал жуулчлал, сурах зэрэг цагаачлалын бус виз хамаарахгүй

Г.Мөрөн, iKon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам

АНУ-ын Төрийн департамент 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн гадаадын 75 улсын иргэдэд ЦАГААЧЛАЛЫН ВИЗ-ийг тодорхойгүй хугацаагаар зогсоох болсноо мэдэгдэв.

Ингэхдээ АНУ-д ирэх цагаач иргэд санхүүгийн хувьд бие даасан, АНУ-ын нийгмийн халамжид найдахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор холбогдох бүх бодлого, журмыг хянан, шинэчилж байгааг онцлов.

Энэхүү шийдвэр нь ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗ мэдүүлж байгаа иргэдэд хамаарахгүй гэдгийг анхаарна уу.

  • Аялал жуулчлал
  • Албан болон Бизнес
  • Сурах
  • Оюутан солилцоо зэрэг нь Цагаачлалын бус визийн ангилал болно гэж АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.

Цагаачлалын виз олгохыг түр зогсоож буй 75 улс:

  • Афганистан,
  • Албани,
  • Алжир,
  • Антигуа Барбуда,
  • Армени,
  • Азербайжан,
  • Багамын арлууд,
  • Бангладеш,
  • Барбадос,
  • Беларусь,
  • Белиз,
  • Бутан,
  • Босни Герцеговина,
  • Бразил,
  • Мьянмар,
  • Камбож,
  • Камерун,
  • Кейп Верде,
  • Колумб,
  • Кот-д’Ивуар,
  • Куба,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
  • Доминика
  • Египет,
  • Эритрей
  • Этиоп,
  • Фижи,
  • Гамби,
  • Гүрж,
  • Гана,
  • Гренада,
  • Гватемал,
  • Гвиней,
  • Гаити,
  • Иран,
  • Ирак,
  • Ямайка,
  • Иордан,
  • Казахстан,
  • Косово,
  • Кувейт,
  • Киргиз,
  • Лаос,
  • Ливан,
  • Либери,
  • Ливи,
  • Молдав,
  • Монгол,
  • Монтенегро,
  • Морокко,
  • Непал,
  • Никарагуа
  • Нигери
  • Умард Македон
  • Пакистан,
  • Бүгд Найрамдах Конго Улс
  • Орос,
  • Руанда,
  • Сент Китс ба Невис,
  • Сент Люсиа,
  • Сент Винсент ба Гренадин,
  • Сенегал,
  • Сьерра-Леон,
  • Сомали,
  • Өмнөд Судан,
  • Судан,
  • Сири,
  • Танзани,
  • Тайланд,
  • Того,
  • Тунис,
  • Уганда,
  • Уругвай,
  • Узбекистан,
  • Йемен