Уншиж байна ...

“Хямд нислэгийн тийзийн захиалга авна” гэх зард итгэн хоёр иргэн мөнгө шилжүүлж, залилуулсныг сэрэмжлүүлэв

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим орчинд "хямд нислэгийн тийзийн захиалга авна" гэх залилах гэмт хэрэг бүртгэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.  

Тодруулбал нэгдүгээр сарын 13-ны өдөр Фэйсбүүк орчинд албан ёсны бус аяллын группт хуурамч цахим хаяг ашиглан “Хямд нислэгийн тийзийн захиалга авна” гэх зард итгэн мөнгө шилжүүлж, залилуулсан гэх хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн үед цахим орчинд хувь хүний болон хуурам аккаунт хаяг олон гишүүнтэй аяллын группүүдэд дээрх зар мэдээллийг оруулан иргэдээс урьдчилгаа төлбөр авч, залилах тохиолдол ихсэж байна.

Иймд: 

  • Албан ёсны тийз захиалгын газартай холбогдох
  • Эргэлзээтэй санал, хэт хямд үнэ бүхий захиалгад итгэхээс зайлсхийх
  • Захиалга хийхээс өмнө тухайн байгууллагын мэдээллийг баталгаажуулах, албан ёсны веб сайт болон холбоо барих мэдээллийг шалгаж нислэгийн тийзээ захиалахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.