Маргааш буюу 1-р сарын 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул хүйтэн цаг агаараас сэрэмжлүүлж доорх зөвлөмжийг хүргэж байна.
Өнөөдөр өдрийн 14:00 цагийн байдлаар Булган - Гурванбулаг, Дорноговь - Замын-Үүд, Иххэт, Сайншанд, Хөвсгөл, Дундговь - Адаацаг, Сүхбаатар - Түвшинширээ суманд цасан шуургатай байна.
- Архангай - Батцэнгэл, Өгийнуур,
- Булган - Бугат, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн, Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндөр,
- Дархан-Уул - Дархан, Орхон, Хонгор
- Дорнод - Матад
- Завхан - Идэр, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан, Яруу
- Орхон - Баян-Өндөр, Жаргалант
- Сэлэнгэ - Баруунбүрэн, Ерөө, Зэлтэр, Зүүнбүрэн, Орхон, Хушаат, Хүдэр
- Сүхбаатар - Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Халзан, Эрдэнэцагаан
- Төв - Баян-Өнжүүл, Зуунмод, Лүн, Өндөрширээт
- Ховд - Булган, Үенч
- Хэнтий - Галшар, Чингис
- Хөвсгөл - Тариалан суманд цас орж байна.
Зөвлөмж
- Эрчим хүчний хэрэгцээ хүйтэн цаг агаартай үед нэмэгдэж байдаг тул аль болох эрчим хүч хэмнэхийг хичээ.
- Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгаарай.
- Мөн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, өндөр настай хүмүүс халтирч унахаас болгоомжлоорой.
- Хүмүүс төдийгүй тэжээвэр амьтад, ургамалд ч хамгаалалт хэрэгтэй.
Тээвэрчид жолооч нарт өгөх зөвлөмж:
- Гадаа ил зогсоолд машинаа хонуулах бол заавал хучлагаар хучиж хөлдөх эрсдэлээс сэргийлэх
- Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх.
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг шалгах
- Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах
- Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн түвшнийг шалгах
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!