Улаанбаатар хотын авто замын уулзваруудын гэрэл дохионы зарим нь секундийн тохируулгатай байдаг.
Иргэдээс бүх гэрэл дохиог секундийн тохируулгатай болгож өгөөч гэсэн санал их иржээ.
Уг саналд "Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "2019 онд БНСУ-д гэрэл дохионы секунд гэдэг зүйл гарч, бид бүхэн тухайн гэрэл дохиог төлөвлөх, улаан гэрэл асаж байгаад ногоон асах хугацааг мэдэх нь зөв юм байна гэж үзсэн. Ингээд зарим уулзварын гэрлэн дохиог секундийн тохируулгатай болгосон юм. Гэвч улаан, ногоон гэрлийг унтрах гэж байна гээд амжиж гарахаар хурд нэмснээс зам тээврийн ноцтой осол гардаг тул секундийн тохируулгатай гэрэл дохиог нэмэгдүүлээгүй.
Одоогоор 10 байршлын гэрэл дохио секундийн тохируулгатай байгаа" гэсэн хариултыг өглөө.
Нийслэлд хотод 155 гэрлэн дохио ажилладаг байна. Үүнээс 10 нь секундийн тохируулгатай ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!