Уншиж байна ...

"Хоёр камер нэг зөрчилд хоёр удаа торгууль бичиж байна, автомашинаа огт хэрэглээгүй байхад торгууль гарсан гэсэн гомдлууд ирсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 12 цаг 31 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл дүрэм зөрчсөн бол AI камераар илрүүлж, торгууль ногдуулж эхлээд буй.

Уг зохицуулалтын талаар нийслэлийн удирдлагуудад иргэдээс гомдол гаргажээ.

Иргэдийн гаргасан гомдлын тухай НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Хоёр камер нэг зөрчилд хоёр удаа торгууль бичиж байна, автомашинаа огт хэрэглээгүй байхад торгуулиуд ирж байгаа зөрчлүүд илэрлээ гэсэн гомдлуудыг иргэд албажуулж ирүүллээ.

Ирэх долоо хоногт ЗХУТ, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, ТЦА-д очиж ажиллаж AI-д суурилсан камераар замын хөдөлгөөний дүрмийн зөрчлүүдийг хэрхэн илрүүлж байгаа, үнэхээр иргэдийг хохироож байна уу гэдгийг танилцуулна" гэлээ.

Харин ЗХУТ-өөс "Цахим орчинд иргэдийг бухимдуулаад байгаа 10 орчим төрлийн гомдол байна. Тэдгээрийг шалгаад үзэхэд AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол байгаагүй" хэмээн мэдээлээд байгаа юм.