Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөж буй ээжүүдэд "Эхийн алдар II", зургаан хүүхэд төрүүлж өсгөж буй бол "Эхийн алдар I" одонг олгодог.
Энэ жил одон авах эхийн бага хүүхэд нь 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө нэг нас хүрсэн байх шаардлагатай бөгөөд материалаа бүрэн бүрдүүлж, харьяаллын дагуух хороондоо өгөх юм.
Бүрдүүлэх материал:
- Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia лавлагаа байж болно/
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /E-Mongolia лавлагаа/
- Насанд хүрсэн хүүхдүүдийн Төрсний гэрчилгээ болон Иргэний үнэмлэхийн хуулбар
- “Эхийн алдар” одонгоор шагнуулахыг хүссэн анкет /Хороон дээр ирж бөглөнө/
- 0-3 насны хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээний хуулбар /E-Mongolia лавлагаа/
- I зэргийн одон авах эх нь II зэргийн одонгийн хуулбарыг заавал хавсаргана
- Иргэний үнэмлэх дээрх хаягаа солиулаагүй бол оршин суугаа хаягийн лавлагаа
- Нэг хувь цээж зураг
- 1–17 насны хүүхдүүдийн “эрүүл бойжиж буй” тодорхойлолт /Өрхийн эрүүл мэндийн төвөөс/
Нийслэлийн ихэнх хороо болон гадаад улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамд энэ долоо хоногоос эхлэн гуравдугаар сарын эхний долоо хоног хүртэл дээрх материалуудыг хүлээн авч байна.
Материал хүлээн авах хугацаанууд харилцан адилгүй байгаа тул иргэн та өөрийн харьяаллын дагуу хорооны нийгмийн ажилтнаасаа лавлах боломжтой.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!