1965 онд дэлхийн хүн амын дундаж наслалт ердөө 54 жил байсан бол 2025 оны байдлаар энэ үзүүлэлт даруй 20 жилээр нэмэгджээ. Сүүлийн жаран жилийн хугацаанд бараг бүх улс оронд ахиц гарсан ч цөөн хэдэн улс дундаж наслалтаа 30 гаруй жилээр уртасгаж чаджээ. Эдгээр өндөр өсөлт гаргаж чадсан улсуудтай харьцуулбал АНУ-ын дундаж наслалт сүүлийн жаран жилийн хугацаанд ердөө 9 орчим жилээр л нэмэгдсэн байна.
Энэхүү график нь Our World in Data болон НҮБ-ын тоо баримтад үндэслэн 1965 оноос хойш дундаж наслалтаа хамгийн ихээр нэмэгдүүлж чадсан орнуудыг жагсаан харуулав.
Энд дурдагдаж буй "Дундаж наслалт" гэх үзүүлэлт нь тухайн жилийн нас баралтын түвшнийг тогтмол гэж үзвэл шинээр мэндэлсэн хүүхэд дунджаар хэд наслах боломжтойг илэрхийлдэг.
Сонирхуулахад, манай улсын дундаж наслалт 1965 онд 48.7 жил байсан бол 2025 оны байдлаар 71-72 жилд хүрээд байна. Энэ нь 60 жилийн дотор 23 орчим жилээр нэмэгдсэн үзүүлэлт юм.
График #1. Монгол улсын дундаж наслалт 1950-2023 он
Эх сурвалж: visualcapitalist.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!