Уншиж байна ...

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой маргааш (2026.01.13) тохиож байна. 

Үүнтэй холбогдуулан Монгол бөхийн өргөөнд хүчит 128 бөхийн барилдаан болж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон долоо даван түрүүллээ. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий зургаа даван үзүүрлэв.

Харин их шөвгийн дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Дорнын Хүчтэн" дэвжээ, "Аврагч" спорт хорооны бөх улсын заан Д.Анар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.